“Verizon Center”-ийн нэр “Capital One Arena” болж өөрчлөгдөнө

Вашингтон ДС хот дахь томоохон урлаг соёлын төв болох “Verizon Center” удахгүй нэрээ өөрчлөхөөр болжээ. Жилд 220 орчим томоохон урлаг спортын арга хэмжээ зохион байгуулдаг тус төв “Capital One Arena” нэртэй үйл ажиллагаа явуулахаар тохиролцоонд хүрсэн байна.

Энэ тухай тус төвийн менежмент компани “Monumental Sports and Entertainment” албан ёсоор мэдэгдээд сүүлийн 20 орчим жил АНУ-н зүүн эрэгт эрч хүчээ авч буй санхүүгийн “Capital One” компанитай цаашид хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа улам сонирхолтой болгох тухай тус компанийн захирал Ted Leonsis зарлаад байна.

Нийт 20,500 суудал бүхий тус төв 2006 оноос хойш “Verizon Center” нэрээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд тус төвд “Washington Wizards”, “Washington Capitals”, “Washington Mystics” гэх мэт багууд тоглодог билээ.

Дашрамд дурьдахад 1997 онд ашиглалтад орсон тус төв 2006 он хүртэл “MCI Center” нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг байжээ.

Энэ өөрчлөлтийн тухай дараах видеонд харуулжээ.

Be the first to comment

Сэтгэгдэл бичих