Хотын төвөөр үнэгүй такси үйлчилж эхэлжээ

Арлингтог хотод үйл ажиллагаа явуулдаг шинэ “start-up” компани “Sprynt” компани 06 сарын 21-с эхлэн Арлингтон хотын төвд үнэгүй такси үйлчилгээ явуулж эхэллээ. Хотын төвийн “Clarendon”, “Wilson Blvd” дагуу явж эхэлсэн энэ үйлчилгээнд 100 хувь цахилгаан, эко тэрэг ашиглаж байгаа ажээ.
Үнэгүй такси дуудаж ашиглах аргачлал нь “Uber” такси дуудахтай төстэй буюу гар устанд суулгасан “Sprynt” апп-аар жолооч дууддаг. Одоогоор энэ үйлчилгээ зөвхөн метро шугам дагуу буюу “Ballston”, “Virginia Square”, “Clarendon”, “Courthouse”, “Rosslyn” метро буудлууд хооронд корридороор үйлчилгээ үзүүлж байна.

Гольфын тэрэгтэй төстэй, бууж суухад хялбар энгийн энэ таксин үйлчилгээ яагаад үнэгүй байгаа нь хүмүүсийн анхаарлыг багагаггүй татаж байгаа нь лавтай. Тэгвэл тус компани хотын бизнесүүдтэй хамтарч ажилладаг бөгөөд бизнес сурталчилгааны орлогоор тус үйлчилгээг санхүүжүүлдэг байна. Тиймээс тус тэрэгний жолооч зорчигчдыг аюулгүй найдвартай зорьсон чиглэлд хүргэхээс гадна хамтрагч бизнес байгууллагуудын брэнд сурталчилгааг давхар хүргэж байх учиртай тухай тус компаний Facebook хуудсанд дурьджээ. Тус компаний вэбхуудсанд бизнесийн байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах хэд хэдэн санал байршуулсан байна.

Дуудлагын үнэгүй таксин үйлчилгээ мөн дор дурьдсан тодорхой цагуудын үед боломжтой байна.

Be the first to comment

Сэтгэгдэл бичих