Арлингтонд 618 жолооч сургуулийн автобусны Зогс тэмдэг зөрчжээ

Арлингтон хотод сургуулийн автобусуудад замын хөдөлгөөний камер байршуулж, Зогс тэмдэг зөрчсөн жолооч нарт торгууль ногдуулдаг бөгөөд энэ арга бусад хотуудад ч өргөн хэрэглэгдэж байна. Харин замын хөдөлгөөн харьцангуй сийрэг, аюул багатай гэж үздэг Арлингтон хотод энэ аргыг хэрэглэх шаардлага байгаа эсэхэд олон хүн эргэлзэж байсан нь дамжиггүй. Гэтэл Арлингтон хотын Цагдаагийн газраас гаргасан тайланд өнгөрсөн жил сургуулийн автобусын Зогс тэмдэг зөрчсөн 618 жолоочид торгууль ногдуулсан дүн гарсан нь олны гайхшралыг төрүүлж байгаа ажээ.

Виржиниа мужид сургуулийн автобусуудад камер байршуулах нь хууль бус гэж үзэж зогсоогоод байсан бол энэ жилээс дахин ашиглаж эхлээд байгаа юм. Тиймээс Арлингтон хотын ЕБС-иудын автобусуудыг бүрэн камержуулсөн бөгөөд Зогс тэмдэгтэй, хүүхэд суулгаж буулгаж буй сургуулийн автобусуудын хажуугаар тэмдэг зөрчиж гарсан тээврийн хэрэгслийг камерт тэмдэглэж, улмаар шуудангаар торгуулийн хуудас илгээж байгаа болно. Жолооч нар сургуулийн автобусны Зогс тэмдэг эвхэгдэх хүртэл зогсч хүлээх хуультай юм.

Хөрш мужуудад тухайлбал Мэрилэнд мужид ийм зөрчлөөр торгуулсан жолоочийн тоо хэт өндөр байгаа тул тус муж энэ 10 сараас эхлэн сургуулийн автобусын зогс тэмдэг зөрчсөн жолоочид хүлээлгэх торгуулийг $250-с $500 болгож нэмэгдүүлж байгаа гэнэ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*