Та замын камер хаана байгааг мэдэх үү?

Та солигдож байгаа шар гэрэлтэй “уралддаг” бол энэ мэдээнд анхаарлаа хандуулаарай. Арлингтон хот “PhotoRED” хэмээн нэрийдэж буй улаан гэрлээр зорчиж буй тээврийн хэрэгслийг бүртгэдэг камеруудыг хөдөлгөөн ихтэй уулзваруудад байруулж байгаа билээ.

Энэ төслийн хүрээнд 2010 оны 06 сард хамгийн их хөдөлгөөнтэй тооцогдож буй дараах 4 уулзваруудад дээр дурьдсан камерийн хяналтын системийг суурилуулж, ашиглаж эхэлсэн юм. Үүнд:

  • Хойд чиглэлийн “North Lynn Street” болон зүүн чиглэлийн “Lee Highway”-ийн уулзвар
  • Өмнө чиглэлийн “Fort Myer Drive” болон баруун чиглэлийн “Lee Highway”- уулзвар
  • Баруун чиглэлийн “Washington Boulevard” болон “Lee Highway”-ийн уулзвар
  • Хойд чиглэлийн “North Glebe Road” болон “North Fairfax Drive”-ийн уулзвар

Эдгээр 4 уулзварт одоо “PhotoRED” камер ажиллаж байгааг мэдэхэд илүүдэхгүй бөгөөд энэ төрлийн камер ажиллаж байгаа гэсэн анхааруулах тэмдгийг тухайн уулзвараас 500 фитийн зайд байруулсан байгаа юм.

Энэ зөрчил нь зогсоолын торгуулийн (Parking ticket) –ийн нэгэн адил замын хөдөлгөөний зөрчилд хамаарах ба таны жолооны түүхэн (Driving Record)-д бичигдэхгүй ажээ.
Цаашид эдгээр камерийн тоо өсөх магадлалтай ба учир нь Виржиниа муж улсын хуулиар манай хот дээд тал нь 20 ширхэг энэ төрлийн камерийг уулзваруудад байрлуулах эрхтэй байдаг ажээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*