Хууль ёсны цагаачдын тоог эрс цөөрүүлэх RAISE Act гэж юу вэ?

АНУ-н иргэний эцэг эхэд зориулж цагаачлалын бус шинэ виз бий болох уу?

Өнгөрсөн долоо хоногт АНУ-н Ерөнхийлөгч Доналд Трамп цагаачлалын шинэтгэлийн хуулийг дэмжиж буйгаа илэрхийлснээр АНУ дахь хууль ёсны ногоон карттай иргэдийн тоог эрс цөөлөх хуулийн төсөл олон нийтэд ил болоод байгаа билээ.

S.354 буюу RAISE ACT хэмээн нэрийдэх энэ хуулийн төслийг 2017 оны 02 сарын 13-нд АНУ-н Конгресийн Сенатын Хууль зүйн хороонд өргөн мэдүүлээд байгаа юм.

RAISE Act гэдэг нь “Reforming American Immigration for Strong Employment Act” гэх хуулийн нэрийн товчлол бөгөөд энэ хууль Конгресооор батлагдсан нөхцөлд дараах үндсэн өөрчлөлтүүд гарахаар байна. Эдгээрт:

1. ” Immigration and Nationality Act” -ийн хүрээнд 1997 оноос хойш өнөөг хүртэл үргэлжилж буй Ногоон Картны сугалаа буюу “Diversity Visa Lottery” хөтөлбөрийг бүр мөсөн зогсооно. Ингэснээр жилд АНУ-д ирдэг ногоон карттай цагаачийн тоо 50 000-р хасагдах юм.

2. Санхүүгийн жилд АНУ хүлээн авах дүрвэгчдийн тооны дээд хязгаарыг 50 000-р тогтооно.

3. АНУ-д улс төрийн орогнолоор үлдэх цагаачдын (Asylees) тоог жил бүр Ерөнхийлөгч жил бүр шинэчлэн тогтооно.

4. Мөн хуулиар “Immediate Relative” буюу ойрын ураг төрөл гэдэгт 1) АНУ-н иргэний 21-с доош насны хүүхэд юм уу эхнэр/ нөхөр, 2) Гэр бүлийн спонсорлосон цагаач буюу “Family-sponsored immigrant” гэдэгт АНУ-н байнгын оршин суугч буюу ногоон карттай иргэний 21-с доош насны хүүхэд болон эхнэр/нөхөр байна гэж тодотгохоор болжээ.

5. Гэр бүлийн спонсорлосон цагаач (“Family-sponsored immigrant”) буюу ногоон карттай иргэдийн хүүхэд, гэр бүлд олгодог цагаачлалийн визийн тоог цөөлнө.

6. Мөн хуулиар АНУ-н наанд хүрсэн (21-с дээш насны) иргэний эцэг эхэд “W” ангиллын цагаачлалын бус визийн ангиллыг шинээр бий болгохоор заажээ.

Одоогоор тус хуулийн төслийг Сенатын нэгдсэн хуралдаанаар хараахан хэлэлцэж эхлээгүй байна. Хуулийн төсөл хэлэлцэх эхлэх үед манай сайт шинэ мэдээллийг хүргэх болно.

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*