Пентагон GBU-43/B гэх аварга бөмбөг Афганистанд хаяжээ

АНУ-н арим цөмийн-бус хамгийн том бөмбөгийг анх удаа ашиглав.

АНУ-н Батлан Хамгаалах Яам буюу Пентагон АНУ-н зэвсэглэлд буй цөмийн бус хамгийн томд тооцогдох “Mother of all bombs” (Бөмбөгүүдийн Эх) гэж алдаршсан GBU-43/B маркийн бөмбөгийн АФганистанд хаясан тухай мэдэгдлээ.Өнөөдөр (04 сарын 13-нд) ашигласан энэ аварга бөмбөгийн Исламын Улс бүлэглэлийн Афганистан дахь салбарт цохилт өгөхөд ашигласан байна.
Бөмбөг өөрөө газрын гүнд  нэвтэрдэггүй ч дэлбэрэлтийн хүчээр газрын гүнд буй байг устгах чадалтай энэ бөмбөгийн тэсрэх хүчин чадал 11 тонн TNT хүрдэг бөгөөд онгоцноос хаясан бөмбөг газарт хүрэхээс өмнө дэлбэрдэг нь дэлбэрэлтийн цар хүрээг асар ихэсгэдэг байна.

Одоогоор “Massive Ordnance Penetrator”- GBU-57 гэх аварга бөмбөгийн эс тооцвол энэ бөмбөгтэй харьцуулах хүчтэй бөмбөг байхгүй гэнэ.
Афганистан дахь ИСламын улс бүлэглэлийн салбарууд газар доор нуувч байгууламжуудад нуугдмал байдалд шилжиж, цаашид тархах эрсдэл болсон нь энэ зэвсгийг ашиглахад хүргэсэн тухай Афганистан дахь АНУ-н цэргийн командлагч генерал John W Nicholson мэдэгджээ.

Орон нутгийн цагаар оройн 7:32 минутад хаясан тус бөмбөг Афганистанд үйл ажиллагаа явуулж буй Америкийн болон холбоотнуудын аюулгүй байдлыг хангахад энэ цохилт онц чухал үүрэг гүйцэтгэх учиртайг онцлоод энгийн иргэд цохилтод өртөхгүй байх нөхцлийг сайтар анхаарсан гэжээ. Одоогоор энэ ер бусын агаарын довтолгооны улмаас энгийн иргэдэд ямар хор хоирол учирсан талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй байна.

Албан нэр нь “Massive Ordinance Air Blast” боловч мөн “Mother Of All Bombs” гэх хочтой GBU-43/B бөмбөг нь 21600 паунд ( 9798 орчим кг)-ын жин татдаг бөгөөд бөмбөгийн туршилт хийх үед үүссэн мөөөгөнцөр 30 км (20 mile)-с харагдаж байжээ.

Дараах видеонд бөмбөгийн туршилтын үеийг харуулжээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*