Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-с М.Энхболд нэр дэвшинэ

Нэр дэвших эрхийн төлөө Ц.Нямдорж, М.Энхболд нар өрсөлджээ

МАН-ын Бага хурал өндөрлөлөө. Хуралдаанаар нийт хоёр асуудал хэлэлцсэн юм. Эхнийх нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах асуудал байсан. Тус намын Удирдах зөвлөл УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг дэвшүүлж Бага хурлын гишүүд М.Энхболдыг дэмжсэн юм.

Сонгуулийн тухай хуулиар тавдугаар сарын 7 хүртэл Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэнэ. Тиймээс тус намынхан ойрын хугацаанд нэр дэвшигчээ бүртгүүлэх боломжтой боллоо.

Үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталсан байна.

Үүгээр МАН-ын Бага хурал өндөрлөлөө.

Т.НОМИН

Мэдээллийн эх сурвалж: news.mn
Мэдээг хуулбарласан: 2017 оны 05 сарын 03

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*