58 хүний амь егүүтгэсэн этгээдийн эцэг мөн ноцтой гэмт хэрэгтэн байжээ




Өчигдөр оройн цуст аллагын эзэн Stephen Craig Paddock гэгч хэн болох дэлгэрэнгүй мэдээ олонд тодорхой болсоор байна. CBS News-ийн мэдээлснээр сэжигтэний эцэг хагас зууны өмнө FBI-н хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад орж байсан нь тодорхой болжээ. Сэжигтэний эцэг Benjamin Hoskins Paddock гэгч Phoenix орчимд гарсан дараалсан хэд хэдэн банкны дээрмийн хэрэгт буруутгагдаж шалгагдаж байх үедээ FBI төлөөлөгчийн машинаар дайрч алахаар завдаж байжээ.

Улмаар Холбооны шоронд 20 жилийн хорих ял эдэлж байгаад 1969 онд шоронгоос оргож, Холбооны Мөрдөх Товчооны хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад орж “… онц аюултай зэвсэглэсэн, сэтгэцийн өвчтэй этгээд…” гэсэн анхааруулга бүхий түүний зурагтай зурагт хуудсууд олон нийтэд тараагдаж ж байх үед өчигдөр шөнө 58 хүний амь егүүтгээд буй  түүний хүү 10 гаруй настай байжээ. Улмаар Oregon нэрээр амьдарч байсан Benjamin -ийг 1978 онд дахин баривчилсан байна.

Өмнөх мэдээг энд дарж уншина уу

No Results Found.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*