“Head Start” хөтөлбөр шинэ байртай болно.

Өчигдөр хуралдсан Арлингтон хотын Удирдах Зөвлөлийн хурлаар “2920 S. Glebe Road” хаягт байрлах офисын зориулалт бүхий барилгыг хот худалдан авч хотын “Head start” хөтөлбөрийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргалаа. Анх нэрлэсэн үнээс даруй 1.4 сая доллараар илүү буюу 3.8 сая доллараар худалдан авах 3 давхар тус барилгад бага орлоготой өрхүүдийн хүүхдүүдэд сургуулиас өмнөх насны боловсрол олгодог “Head Start” хөтөлбөрийг байршуулахаар болж байна. Шинэ байршилд 200 орчим хүүхэд хүлээн авах боломжтой ажээ.

Тус офисын барилгыг засварлах, нэмэлт өргөтгөл барих ажилд нийт 6.6 сая доллар төсөвлөсөн бөгөөд барилга худалдан авсан зардлыг тооцвол нийт төслийн өртөг 10.5 сая долларт хүрч байгаа юм. Шинэ сургуулийн цогцолборыг 2018 оны эцсээр ашиглалтад оруулахаар тооцож байгаа юм.

Дашрамд дурьдахад “Head Start” хөтөлбөрийн одоо байршиж буй Виржиниагийн Төв эмнэлгийн хойно байрших барилгыг газрыг тус эмнэлэг худалдан авах, улмаар тус эмнэлгийн мэдэлд байх 601 S Carlin Springs Road хаягт байрлах үл хөдлөхийг хот худалдан авах тохиролцоонд хүрээд байгаа гэнэ. Ингэснээр Виржиниагийн Төв эмнэлэг одоогийн “Head Start” хөтөлбөрийн байрны оронд шинээр эмнэлгийн өргөтгөл барих боломж бүрдэж байгаа ажээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*