DACA хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэхийг Мягмар гарагт шийднэ

DACA хөтөлбөр үргэлжлэх эсэхийг Мягмар гарагт шийднэ

Обамагийн Засаг захиргааны үед гарсан DACA буюу “Deferred Action of Childhood Arrival” хөтөлбөрийг эцэс болгох бодлого барих талаар Ерөнхийлөгч Доналд Трампийн засаг захиргаа мэдэгдээд байсан билээ. Гэвч хүүхэд ахуй цагтаа хууль бусаар АНУ-д ирсэн (эцэг эх нь авч ирсэн) залууст түр оршин суух зөвшөөрөл өгөхийг зөвшөөрсөн энэ хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх саналыг Конгрес дахь Бүгд Найрамдах Намын багагаггүй төлөөлөл дэмжээд байгаа юм.

Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ Ерөнхийлөгч тус хөтөлбөрийн талаарх эцсийн байр сууриа ирэх Мягмар гарагт гаргаж, олон нийтэд зарлахаар төлөвлөж буй тухай ярьжээ.

“DACA” хөтөлбөрийн хүрээнд олон сая бичиг баримтгүй залуу цагаачид түр оршин суух эрх аваад байгаа бөгөөд хэрэв энэ хөтөлбөрийг зогсоовол наад зах нь 1 сая орчим цагаачдад шууд нөлөө үзүүлэх тооцоо байгаа ажээ.

Мөн DACA хөтөлбөрийг зогсоохгүй байхыг уриалж АНУ-н томоохон 400 орчим компанийн захирлууд Ерөнхийлөгчид хандсан ил захидал илгээгээд байгаа юм. Нэгэнт олон түмний зүгээс болон намын нөхдийн зүгээс багагаггүй шахалт хүлээгээд байгаа Трамп тус хөтөлбөрийг цааш тодорхой хугацаагаар үргэлжлүүлэх шийд гаргана гэсэн олон нийтийн хүлээлт  байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*