ХОТЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД

Арлингтон хотын Удирдах Зөвлөлийг гишүүдийг гишүүн тус бүрээр хотын нийт оршин суугчдын олонхийн саналаар 4 жилийн хугацаагаар сонгодог.
Удирдах Зөвлөлийн даргын үүргийг гишүүд жил бүр ээлжлэн гүйцэтгэх ба тухайн хүн Арлингтон хотын тэргүүнд тооцогдох бөгөөд Удирдах Зөвлөлийн хурлыг даргалдаг.Удирдах Зөвлөлийн дарга, дэд даргыг жил бүрийн зохион байгуулалтын хурлаар хэлэлцэж батална.

Одоогийн үүрэг гүйцэтгэж буй Удирдах Зөвлөлийн таван гишүүн:

Libby Garvey (Ардчилсан Нам),

Удирдах Зөвлөлийн дарга.

Энэ жилийн сонгуулиар улиран сонгогдсон.

2012 онд хотын УЗ-д сонгогдохоос өмнө Арлингтоны ЕБС-ийн Удирдах Зөвлөлд 15 жил сонгогдож ажилласан.

 

 

 

 

 

Jay Fisette (Ардчилсан Нам),

Дэд Дарга. Бүрэн эрхийн хугацаа дараа жил дуусах буюу дараагийн сонгууль 2017 онд болно.

Анх хотын Удирдах зөвлөлд 1998 онд сонгогдож байсан, 2001, 2005, 2010, 2014 онуудад УЗ-н даргаар ажиллав.

Улс төрч мэргэжилтэй, Төр Олон улсын харилцааны чиглэлээр Мастер зэрэгтэй.

 

 

 

 

 

Christian Dorsey (Ардчилсан Нам). Удирдах Зөвлөлийн гишүүн.

Бүрэн эрхийн хугацаа 2019 онд дуусах буюу нөхөн сонгууль 2019 онд болно.

Хотын Удирдах Зөвлөлд 2015 онд анх сонгогдсон. Тэрээр өмнө нь Арлингтоны ЕБС-н удирдах алба, мөн 10 гаруй олон нийтийн байгууллагуудад сонгуульт болон сайн дурын ажил хийж байжээ.

Эдийн засагч мэргэжилтэй.

 

 

 

 

 

Katie Cristol, (Ардчилсан Нам). Удирдах Зөвлөлийн гишүүн.

Бүрэн эрхийн хугацаа 2019 онд дуусах буюу нөхөн сонгууль 2019 онд болно.

Хотын Удирдах Зөвлөлд 2015 онд анх сонгогдсон. эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажилладаг, өмнө нь Арлингтоны хотын захиргаа болон Арлингтоны ЕБС-д, мөн төрийн бус байгууллагуудад сайн дурын болон сонгуульт ажил эрхэлж байсан.

Төрийн Захиргааны бодлого чиглэлээр Баклаврь, Мастер зэрэг хамгаалжээ.

 

 

 

 

John Vihstadt (Бие даагч) УдирдахЗөвлөлийн Гишүүн.

Бүрэн эрхийн хугацаа 2018 онд дуусах буюу нөхөн сонгууль 2018 онд болно.

Хотын Удирдах Зөвлөлд 2014 онд сонгогдсон. Тухайн үеийн УЗ-ийн гишүүн Chris Zimmerman өөрийн саналаар хугацаанаас өмнө огцрох үед нөхөн сонгуульд ялж байв.

Тэрээр хотын УЗ-д сонгогдохоос өмнө хотын захиргаа болон хотын ЕБС-ийн системд ажиллаж байсан. Мөн хуулийн фирмд ажиллаж

Хуульч, эрхзүйч мэргэжилтэй.

 

 

 

Дашрамд дурьдахад Арлингтон хотын удирдах Зөвлөлийн 5 гишүүнд имэйл илгээхэд дараах имэйлийг ашигладаг: Countyboard@arlingtonva.us

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*